“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг:
-Манай бүлэг дээд зэргийн ойлголцолтой явж байна. “Эвсэл задарна” гэсэн жижиг бор шувуу маягийн яриа газар авахгүй. Гишүүд хурал дээрээ маргадаг уу гэвэл айхавтар маргадаг. Ажил хэргийн зарим зөрчилдөөн, маргаан гардаг. Гэхдээ бүлэг зохих журмын дагуу амжилттай гэмээр сайн ажилладаг. УИХ дахь эвслийн бүлгийн ажлаас их олон зүйл шалтгаалдаг юм байна гэж орон нутгийн сонгогчид үзэж захидал явуулж байгаа. Ойрд их олон захидал хүлээж авч байна.
Эвслийн бүлгийн дэд дарга Ч.Улаан:
-Бүлгийн байр суурь нэгдмэл байгаа Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээ авч олон улсын тавцан дээр итгэл хүлээж бонд арилжлаа. Төсөв, мөнгөний бодлогоо баталлаа. Одоо эвсэл задрах бүү хэл эдгээр ажлыг хэрэгжүүлэхээр цаг хугацаатай уралдаж ажиллах ёстой. Улс төр хийх цаг одоо байхгүй. УИХ, орон нутгийн сонгууль дууссан. Сонгуулийн сезон дууссан. Эвсэл Засгийн газарт орж олонхийн дэмжлэг хүлээсэн. Сайн ажиллаарай гэсэн даалгавраа авчихлаа. Одоо ажиллах л ёстой.