ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдааныг зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг шалгаж эхлээд бүхэл бүтэн найман сар өнгөрчээ. Энэ хугацаанд түүнд холбогдох хэрэг эцэслэн шийдэгдсэнгүй. Харин шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр түүний хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан Б.Пүрэвбаатар нь ОХУ руу Улаанбаатар төмөр замын газрын нэг хэлтсийн даргыг хашихаар Монголоо төлөөлөөд яваад сар гаруй болжээ. Ийнхүү өмгөөлөгчгүй болсон хэрэгт өдгөө өмгөөлөгч Д.Нацагдоржийг сонгосон байгаа аж. Гэтэл хавтаст хэрэг нь Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайгийн хяналтад байж байгаад дахин нэмж баримт сэлт цуглуулж, хүмүүсийг шалгах ёстой гэсэн үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлээд сар болжээ. Уг нь хуулийнд заасан хугацаагаар бол хэрэг шалгагдаж дуусаад дахин прокурорт ирэх хугацаа нь болсон аж. Гэтэл чимээ ч алга, юу болж байгааг мэдэхгүй байна гэж Г.Бадамрагчаагийн ар гэрийнхэн нь хэлж байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 05-нд Цагдан хорихоос биеийн эрүүл мэндийн байдал шалтгаантай гэсэн үндэслэлээр батлан даалтад гарсан. Мөн хамт хоригдож байсан кино албаны ажилтан Батболд нь суллагдсан бол хамтарч кино бүтээсэн өвөрмонгол нь хоригдож байгаа аж.
Г.Бадамрагчаа эргүүлж чадна гэж үү?
Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын эргүүлж чадаагүй төрийг Г.Бадамрагчаа эргүүлж чадна гэж үү?
Үргэлжлэлийг www.wikimon.mn-ээс уншина уу
Эх сурвалж: www.wikimon.mn