Крис Браун Рианнаг дурсав

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Крис Браун Рианнаг дурсав

R&B дуучин Крис Браун өнгөрсөн долоо хоногт “Twitter”-т инээдмийн жүжигчин Женни Жонсонтой бүдүүлгээр хэрэлдсэнийхээ дараа өөрийн хуудсаа хаасан юм. Тэр өмнө бичсэн бүх жиргээгээ устгасныхаа дараа өчигдөр “Twitter” хуудсаа дахин идэвхижүүлсэн байна. Крис Браун эхний өдрөө ямар нэгэн зүйлийн талаар жиргээгүй байсан ч экс найз бүсгүй болох дуучин Рианнатай хамт авахуулсан зургаа оруулжээ. Үүнээс өмнөхөн дуучин Рианна  Крис Брауны цээж нүцгэн зургийг өөрийн цахим хуудсандаа байршуулсан юм. Үүнээс үүдээд тэднийг дахин үерхэж эхэлсэн гэх цуурхал улам газар авах болжээ. Дуучин Крис Браун өнгөрөгч 2009 онд найз бүсгүй Рианнадаа гар хүрснээс болж шүүхээс шийтгэл сонсон,  хосууд салсан юм.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж