МАН орон нутгийн сонгуульд амжилттай оролцлоо гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

МАН орон нутгийн сонгуульд амжилттай оролцлоо гэв

УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдав. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэний дотор орон нутгийн сонгуулийн үр дүнгийн тухай багтжээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ тухай хэлэхдээ “МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд амжилттай оролцлоо. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд сөрөг хүчин орон нутгийн сонгуульд амжилт үзүүлж байсан удаагүй. Харин МАН энэ удаагийн орон нутгийн сонгуульд 21 аймгаас есөд нь, Ардчилсан нам 10 аймагт яллаа. Хоёр аймагт сонгуулийн дүн тэнцсэн. Нийслэлийн есөн дүүргээс дөрөвт нь МАН ялсан бол тавд нь Ардчилсан нам яллаа, Налайх дүүрэгт мандатын тоо тэнцсэн. Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн сонгуулийн үр дүнгийн тухай хэлэхдээ “Ардчилсан нам хавтгайд нь яллаа гэж байсан, харин МАН хавтгайд нь энэ удаагийн сонгуулийн дүнгээр хариу барилаа. Аймаг, сум, дүүргийн Засаг даргыг томилохдоо ард түмнээс хамгийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайдад санал болгоно. Одоогийн байдлаар Хөвсгөл, Дорноговь аймгийн Засаг даргад нэр дэвшигчдийн нэр тодорхой болсон” гэсэн юм.  

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж