Энэ талаарх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр сэтгүүлчдэд өглөө. Нийслэлийн зургаан дүүргүүдийн 149 хороонд болсон дахин сонгуулийн дүнг танилцуулбал,
Баянзүрх | 41 суудлаас | МАН 7 | АН 32 | МАХН 2 |
Хан-Уул | 35 суудлаас | МАН 4 | АН 29 | МАХН 2 |
Чингэлтэй | 35 суудлаас | МАН22 | АН 11 | МАХН 2 |
Сүхбаатар | 35 суудлаас | МАН 15 | АН 19 | МАХН 1 |
Баянгол | 41 суудлаас | МАН 9 | АН 30 | МАХН 2 |
Сонгинохайрхан | 41 суудалтай | МАН 22 | АН 17 | МАХН 2 |
суудалтай болжээ.
Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын ирц хүрээгүй 15 дугаар багийн 26, 27-р хэсэг, Хонгор сумын ирц хүрээгүй 34 дүгээр хэсэгт дахин санал хураалт явагдсаны дүнд тус аймгийн 33 суудлаас МАН-18, АН-11, МАХН-МҮАН “Шударга ёс” эвслээс -2, бие даагч-2 суудал авсан байна.
Орхон аймагт ирц хүрээгүй Баян-Өндөр сумын Рашаант баг, Эрдэнэ баг, мөн санал тэнцсэн Жаргалант сумын Улаантолгой багт дахин санал хураалт явуулжээ. Үүний дүнд Орхон амйгийн 31 суудлаас МАН-10, АН-19, МАХН-ИЗНН "Иргэний шударга ёс” эвслээс 2 суудал тус тус авсан байна.