Найман настай “Киви”

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Найман настай “Киви”

Рок, попын “исгэлэн” охидын хамтлаг “Киви” өнгөрсөн амралтын өдөр найман нас хүрч, төрсөн өдрөө фенүүдийнхээ хамт тэмдэглэн өнгөрүүллээ. Төрсөн өдрийн баяр тун өвөрмөц болов. Хамгийн наад зах нь л гэхэд “iLoft Function House”-ын ширээнүүдэд согтууруулах ундаа харагдсангүй.  Төрсөн өдрийн тоглолт эхэлж, тайзнаа хөтлөгч Ууганаа “Киви”-г урилаа. Тэд зуныг санагдуулан “Бороотой бүжиглэсээр”, “Тэнгэр газрын заагт” үзэгчдийг аялуулан доргиов. “Superstitious”, “Хүслээ хэлнэ”, “Чамд амжилт хүсье”, “Хожуу учрал”, “Хорвоо”, “Бүсгүй” ар араасаа эгшиглэв.

 “…Тэнгэрт хайр нисдэг бол үсэрч аваад нисмээр байна
Тэнгист хайр хөвдөг бол сэлээд би авахсан
Хайр ухаанаар ирдэг ч сэтгэлд хол байдаг
Хайр зүрхэнд байдаг ч ер бусаар буцдаг…”

Тэд тоглолтын хоёрдугаар хэсэгт цоглог хитүүдээрээ үзэгчдийг доргиолоо.  “Болдоггүй шүү”, “Boys”, “Чиний харцанд”, “Love love”, “Нууцхан хайр”. Ука энэ үдэш ирсэн үзэгч, фенүүдээ буцаамааргүй байна хэмээн тэдэнд “Буцаахгүй” дуугаа зориулав.

Төрсөн өдрийн мэнд хүргэе, эрч хүчтэй “Киви” жимснүүдэд.

Г.ДАША






Photo by: Jiji
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж