Тунадас үүссэн гэх жүүсний тухайд одоогоор Мэргэжлийн хяналтынхны эцсийн хариу гараагүй байгаа ч ногоон чавганы жүүсний бусдаас ялгарах онцлог нь хадгалалтын болон тээвэрлэлтийн горим шаарддаг, бөглөөний битүүмжлэл алдагдсан тохиолдолд тунадас үүсэх магадлалтай байдаг тухай албаны хүмүүс хэлж байна. Харин “Витафит”-ын үйлдвэрлэлийн явцад тунадас үүсэх боломжгүй гэдгийг тус компанийн технологич онцлов. Ногоон чавганы жүүсийг есөн сарын хугацаанд хадгалах боломжтой байдаг бөгөөд “Оргил” худалдааны төв ямар нэгэн байдлаар буруу хадгалсан зүйл байхгүй гэдгийг эхний ээлжинд тогтоосон байна. Тиймээс урьдчилсан байдлаар жүүсэнд тунадас үүссэн нь тээвэрлэлтийн буруугаас үүдэлтэй байх гэсэн дүгнэлт гараад байгаа аж.
Тээвэрлэлтийн буруугаас үүдэлтэй байж болзошгүй
Иргэн Ганбатын арваннэгдүгээр сарын 18-ны өдөр “Оргил” худалдааны төвөөс худалдаж авсан “Витафит” компаний үйлдвэрлэсэн ногоон чавганы жүүсэнд тунадас үүссэн тухай бичлэг саяхан интернетээр цацагдсан. Тэгвэл дээрх гомдлыг гаргасан Ганбат “Витафит”-ын жүүс үйлдвэрлэлийн явцтай танилцжээ.