Ганжуур буюу Зарлигийн орчуулга хэмээх нь хүн төрөлхтөн, юмс үзэгдлийн холбоо хамаарал хийгээд сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн танин мэдэх, зөв замаар замнан, оюуны хөгжлийн дээд түвшинд хүрч болдог тухай Бурхан багшийн амаар айлдсан хамаг сургаалын чуулган ажээ. Бурхан багшийн тэрхүү аман зарлиг Ганжуурыг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж, зүйл бүрээр тайлбарлан баяжуулсан томоохон бүтээл бол Данжуур буюу Шашдарын орчуулга юм. Дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татаж байгаа Ганжуур Данжуур буддын сургаалын судрын чуулган нийт 400 боть байдаг бөгөөд “Их Цагийн Хүрдэн” соёлын төв одоогоор 58 ботийг орчин цагийн крилл бичигт хөрвүүлэн, дэлхийн оюуны соёлын төвүүд болох томоохон номын сангууд мөн сүсэгтэн олны гарт хүргээд байгаа юм байна. Цаашид 5 жилийн хугацаанд үлдсэн ботиудыг хөрвүүлж, 400 боть болгон бүтээж, шинжлэх ухааны эргэлтэнд оруулах томоохон зорилтыг дэвшүүлээд байгаа энэ төвийн хамт олон өнөөдөр 50 дахь ботийг өлгийдөн авсан баяр буюу номын цагаан хурим хийлээ.
Нэкст Электроникс энэхүү номын цагаан хуримд оролцон, дэлхийн оюуны соёлын хосгүй бүтээл болсон Ганжуур Данжуурыг шинэ бичигт буулган, ард түмэнд бурханы сургаал, номлолыг мухар сүсгээр биш, үнэн бодтитоор судалж, танин мэдэх боломжийг бий болгохоор зорьсон “Их Цагийн Хүрдэн” төвийн хамт олонд хандив өргөлөө. Ингэсэнээрээ Нэкст Электроникс Буддын их хөлгөн судруудыг зөвхөн шүтээний төдийд бус, эрдэм шинжилгээний өндөр түвшинд судалж, дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх аугаа үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа юм. Номын цагаан буян үргэлжид дэлгэрэх болтугай.