“Эко элч”-үүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

“Эко элч”-үүд тодорлоо

Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс “Эко элч”-үүдийг нэрлэн тодруулжээ. Баасан гаригт болсон “Эко элч-2012” наадмын “Байгаль орчны төлөө шилдэг иргэн” номинацид Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Д.Бат-Очир тодорсон бол “Байгаль орчны тухай шилдэг шинэ уран бүтээл” номинацийн эзнээр “Харанга” хамтлагийн уран бүтээлчдийг нэрлэжээ. Байгаль орчны төлөө сэтгэлтэй иргэнээр тодорсон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Д.Бат-Очир сумандаа 2,5 га талбайд усалгааны систем хийж гүйцэтгэн, бие дааж нэг га талбайд нөхөн сэргээлт хийсэн, 2011-2012 онд нийт 11 мянган мод бутыг тарьж, амжилттай ургуулсан бол “Харанга”-ын хамтлагийн “Хамгийн сүүлчийн” дууны клип байгаль орчны төлөөх үйлсэд нэгдсэн аж. Түүнчлэн “Эко элч-2012” наадмын “Нөхөн сэргээлт хийсэн шилдэг уул уурхайн компани”-иар “Алтан Дорнод Монгол” ХХК тодорсон бол “Байгаль орчинд ээлтэй шилдэг сум”-аар Дорноговь аймгийн Эрдэнэ сум шалгарчээ.

“Эко элч-2012” наадмын шилдгүүдийн тухай мэдээллийг хүргэе.

  • “БАЙГАЛЬ ОРЧНЫ ТББ-ЫГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН” НОМИНАЦИ: БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦЭРЭНДАШИЙН ДАМДИН

-Ц.Дамдин нь 2002 онд олон улсын “байгаль хамгаалах төв” байгуулах төслийг санаачлан боловсруулж, япон улсын холбогдох яам, тамгын газруудтай холбогдон сүүлийн 10 гаруй жил хөөцөлдөж, шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд 2010 онд хоёр улсын засгийн газар хоорондын нот бичигт гарын үсэг зуруулж, 2012 оны 10 дугаар 10-ны өдөр тус төвийг ашиглалтад оруулж, хүлээлгэн өнсөн байна. Энэ ажлын үр дүнд МБОИЗ-ийн 15 жилийн хугацаанд өөрийн гэсэн үндсэн байртай болж чадлаа.

  • “БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ” НОМИНАЦИ: “ТАНАЙД МОД ТАРЬЯ ЦУВРАЛ НЭВТРҮҮЛЭГ” СЭТГҮҮЛЧ Д.НАСАНБАЯР

-Д.Насанбаяр нь танайд мод тарья телевизийн цуврал нэвтрүүлгийг санаачлан тасралтгүй 6 жил нэвтрүүлж байгаа бөгөөд өөрийн салбынхаа төдийгүй, нийт ард иргэдийг байгаль хамгаалах үйлсэд уриалан дуудсан анхдагч нэвтрүүлэг болгож чадсан юм. Өнөөдрийн байдлаар 350 дугаар буюу давхардсан тоогоор 40 000 минутын нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэсэн байна.  

  • “БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ТББ” НОМИНАЦИ: "МӨНХ НОГООН АМЬДРАЛ" ТББ
    1. Байгаль орчны сургалт сурталчилгааны Грийн хауз сургалтын барилгыг 2012 онд ашиглалтанд оруулж, үйл ажиллагааг нь жиигдрүүлсэн байна.
    2.  2012 онд ӨМӨЗО-ны ордос аймагт элсэн манханыг ойжуулсан ажлын туршлага судлага аялал, мөн уул уурхайн нөхөн сэргээлтийн туршлага судлах аялалыг тус тус амжилттай зохион байгуулжээ.
    3. 20 гаруйтөрлийн 100 гаруй мянган мод бутны тарьц суулгацын “Эко бирж” үзэсгэлэн худалдааг өөрийн грийн хауз байранд уламжлал болгон зохион байгуулсан байна.
    4. ОХУ-ын Старатель омгийн нэг сая ширхэг чийгийн улаан хорхойн био ялзмагийн бордооны үйлдвэрийг байгуулж, “Мөнх ногоон амьдрал” био бордоо үйлдвэрлэж эхэлжээ.
    5. 30 гаруй төрөл зүйлийн мод бут, жимс жимсгэний үрийг түүж бэлтгэсэн ба Монгол орны нэн ховор, ховор болон ашигт ургамалын генофондыг хамгаалах зорилгоор бүс нутгуудаас 20 орчим зүйл, ургамалын үрийг цуглуулан үрийн мэдээллийн сантай болсон,
    6. Мод үржүүлгийн талбайдаа 70м-ийн гүнтэй худаг гаргасан,
    7. Мод бут, тарьц суулгац хадгалах зориулалтаар 100 тн багтаамжтай зоорь, 35м2 талбай бүхий био технологийн лабораторийн барилга, 8*10 хэмжээтэй өвлийн хүлэмж барьж, ашиглалтанд оруулсан.
      • “БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИЛДЭГ ТББ” НОМИНАЦИ: “АРИУН СУВАРГА” ТББ
    • -Архангай аймгийн Цэнхэр сумын орхон багт ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүдэд байгаль хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангаж буй эсэхэд шалгалт хийж 40 гаруй компанийн үйл ажиллагааг зогсоож,  800,000 га газрыг бүрэн чөлөөлж, орхон голын бохирдлыг арилгаж цэвэршүүлсэн байна.

      • “БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИЛДЭГ ТББ” НОМИНАЦИ: “МОНГОЛЫН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙН ЭВСЭЛ” ТББ

      -2009 оноос эхлэн Дорнод аймгийн Мамад суманд газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа явуулж байгаа Петрочайна Дачин Тамсаг ХХК-ны үйл ажиллагаанд мониторинг хийж стратегийн өмгөөлөл явуулан, шүүхэд өгч, 1,3 гурван тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх шийдвэрийг гурван шатны шүүхээр шийдүүлж чаджээ.

      • “НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН ШИЛДЭГ УУЛ УУРХАЙН КОМПАНИ” НОМИНАЦИ: АЛТАН ДОРНОД МОНГОЛ ХХК

      -2011
      оны 9-р сардОрос улсын иргэн Паушокоос <Алтандорнод Монгол> ХХК-г
      худалдан авсан компанийн шинэ удирдлагууд Монгол улсад төлөх ёстой
      татварын өр төлбөрийг барагдуулан, олборлолтын үйл ажиллагаагаа
      явуулахдаа экологийн асуудлыг нэн тэргүүнд тавин ажилласан байна. 2012
      онд эвдрэлд орж, орхигдсон 150 гатал байг нөхөн сэргээхэд анхаарч
      ихээхэн хөрөнгө, хүч зарцуулж ажиллажээ. Шинэ Алтан Дорнод Монгол
      компани 700 гаруй ажилтантай бөгөөд 100 хувь монголчууд ажиллаж байна.
      Монгол эзэд өөрийнхөө нутагт өөриймсгөөр хандаж, улс эх орныхоо бүтээн
      байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах их үйлсийг өрнүүлж
      байна.

      • “БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ШИЛДЭГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ” НОМИНАЦИ: “ХАРАНГА ХАМТЛАГ”-ийн "ХАМГИЙН СҮҮЛЧИЙН" дууны клип

      -“Харанга” хамтлагийн дуулсан энэхүү уран бүтээл нь Монгол орны байгаль орчны өмнө тулгамдаад байгаа асуудлын бодит байдлыг урлагийн аргаар, өвөрмөц байдлаар илэрхийлсэн шилдэг уран бүтээл болж чаджээ.


      • “ТҮҮХИЙН ДУРСГАЛ, СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛСАН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” НОМИНАЦИ: “ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЭЭЖ НИЙГЭМЛЭГ” ТББ

      -Дэлхийд хамгийн уран тод дүрслэлтэй гэж тооцогддог Хөвсгөл аймгийн бүрэнтогтох сумын нутагт орших “Уушгийн өврийн буган чулуун хөшөө, хэрэгсүүрийн цогцолбор”-ын бүрэн бүтэн байдлыг хангаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон ашиглаж чадсан амжилтаараа энэхүү шагналыг хүртэж байна.

      • “БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ШИЛДЭГ СУМ” НОМИНАЦИ: ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМ

      -Дорноговь аймгийн Эрдэнэ сум нь уул уурхайн үйлдвэрлэлд байгаль орчны хяналтыг дээд зэргээр сахиж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулж, шинэ сайн санаачлага гаргаж чадсан сум юм. Энэ үндэслэлээр эко элч номинацид шалгарсан байна.

      • “БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ШИЛДЭГ АЙМАГ” НОМИНАЦИ: ХЭНТИЙ АЙМАГ

      -Хэнтий аймаг нь Төрийн тахилгат бурхан халдун уул, Хэрлэн гол, Онон голын эх оршдог, байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газар олонтой аймаг юм.
      Их эзэн богд Чингис хааны төрж, өссөн олон газар Хэнтий аймгийн нутагт байдаг ба түүнтэй холбоотой түүхийн үнэт өв олон хадгалагдаж үлдсэн байдаг. Хэнтий аймгийн нутгийн захиргааны байгууллагаас 2012 онд Чингис хааны төрж өссөн газруудад дахин уул уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахгүй гэсэн шийдвэр гаргасан нь "Эко элч-2012" шагналыг хүртэх гол үндэслэл болжээ.
       

      • “БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ ” НОМИНАЦИ: “ЭНГҮЙ ИХ” ХХК

        1. Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр хаягдлын далангийн биологийн нөхөн сэргээлтийг 10 га газарт хийсэн байна.
        2. ЧД-тэй хамтарч дүүргээ ногооруулья ногоон үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.

          • “НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ УУЛ УУРХАЙН КОМПАНИ” НОМИНАЦИ: МОНПОЛИМЕТ ГРУПП
        • -Монполимет групп нь 2012 онд техникийн нөхөн сэргээлтийг 120 га, биологийн нөхөн сэргээлтийг 55 гад хийснээр 35 га талбайд бэлчээрийн олон наст ургамал тарьж, 20 га талбайд 60 гаруй мянган мод бут тарьж, ойжуулалтхийсэн байна. Монполимет групп нь Монгол улсын уул уурхайн салбарын тэргүүний нөхөн сэргээгч байгууллагаар 7 удаа шалгарч байжээ.

          • “НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН ШИЛДЭГ УУЛ УУРХАЙН КОМПАНИ” НОМИНАЦИ: УТААТ ЗАЛААТ ХХК

          -Утаат залаат ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд 25 га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ. Уул уурхайн ашиглалт явуулах бус, хариуцлагагүй уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөгөөр эвдэрч, сүйдсэн газрыг нөхөн сэргээж, унган төрхийг нь дахин бий болгох шинэ санаачлага нь энэхүү байгууллагын гол давуу тал болжээ.

          • “БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН” НОМИНАЦИ: УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН

          -УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь Уран олборлолт, цөмийн энергийн эсрэг зоригтой дуугарч байгаа УИХ-ын гишүүн юм.
              

          • “БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА” НОМИНАЦИ: БАЙГАЛЬ ОРЧИН-АМЬДРАЛ СЭТГҮҮЛ

          -Байгаль орчин-амьдрал сэтгүүл нь 2012 онд хэвлүүлсэн 22 дугаараар Эко элч-2012 наадамд өрсөлджээ. Тус сэтгүүл нь байгаль ертөнцийн зүй тогтол, түүнтэй харьцаж байгаа хүн төрөлхтөн бидний үйлдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, харьцуулсан судалгаа, зураглалтайгаар, мэдээллийг илүү сонирхолтой хэлбэрээр уншигчиддаа хүргэж чаддаг мэдээллийн хэрэгсэл юм.
              

          Видеог ЭНД дарж үзнэ үү.
          NewsMN Гар утасны хувилбар Татах
          NEWS.mn

          Мэдээллийн эх сурвалж