Сагсан бөмбөгийн их наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн их наадам эхэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдсаны нэг жилийн ой,  “Гурван тамир” клуб байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан сагсан бөмбөгийн ууган мастер Б.Содномзундуй агсны нэрэмжит сагсан бөмбөгийн анхдугаар наадам эхэллээ. Тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын 103 багийн 1500 гаруй тамирчид аваргын цомын төлөө өрсөлдөж буй юм. Өчигдөр нээлтээ хийсэн тэмцээн өсвөрийн эрэгтэй 24 баг найман хэсэгт, эмэгтэй 15 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож байгаа бол ахмадын эрэгтэй эмэгтэй нийлсэн 7 насны ангилалд 29 баг өрсөлдөж байна. Харин насанд хүрэгчдийн насны ангилалд эрэгтэй 24 баг найман хэсэгт хуваагдсан бол эмэгтэй найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж  байгаа аж.

Тус тэмцээний үеэр нөхөрсөг тэмцээн явагдахаас гадна хот хөдөөгийн сагсан бөмбөгийн багш дасгалжуулагчдын анхдугаар зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжлийн шинэ чиг хандлагын талаар хэлэлцэж харилцан санал солилцох аж.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж