
Монгол, ОХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулсны 100 жилийн ойн хүрээнд ССАЖЯам, ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, “Моя Москва” соёлын сангаас хамтран дээрх аяллыг хоёр улсын нутаг дэвсгэр дээгүүр явуулахаар зохион байгуулж буй аж. “Орос оронд хүрэх гүүр” төслийн хүрээнд нэрт нисгэгч В.А. Ефремовын аяллыг ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төв хариуцан ажиллаж байгаа юм.
Хойд хөршийн нисгэгчид арванхоёрдугаар сарын 7-10-нд Улаанбаатар хотноо саатаж, оюутнуудтай уулзах, хэвлэлийн бага хуралд оролцох, түүх, дурсгалын газар үзэх, сангийн үйл ажиллагаагаа сурталчлах зэрэг хөтөлбөрийн дагуу ажиллах юм байна.
Т.МАША