
Барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увснуур” дэвжээ, “ДЦС-4” компанийн бөх, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, улсын харцага Л.Пүрэвжав, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, улсын начин Б.Сангисүрэн нар шалгарч тус бүр нэг сая төгрөгийн бай хүртлээ. Түрүү бөхийг гурван сая, үзүүр бөхийг хоёр сая төгрөгөөр байлав.
П.Бүрэнтөгс арслангийн хувьд улсын наадмаас хойш гурван барилдаанд зодоглосон бөгөөд хоёрт нь түрүүлж, нэгд нь их шөвөгт шалгараад байна.
www.undesniibukh.mn