Женнифер Хадсон гацуураа авчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Женнифер Хадсон гацуураа авчээ

“Шинэ жил”, “Зул сар”-ын баярыг элдэв тоглоом, өнгөлөг саа, гэрлэн чимэглэл, ногоон гацуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Арванхоёрдугаар сар гараад удаагүй байгаа ч баярын уур амьсгал хэдийнэ орж, хүмүүс гацуур модоо засч эхэлжээ. Дуучин, жүжигчин Женнифер Хадсон ч өнгөрсөн амралтын өдрүүдээр сүйт залуу Дэвида Отунги болон хүүгийнхээ хамт гацуурын эрэлд гарсан байна. Женнифер Хадсон, Дэвид Отунги нар гацуураа өөрсдөө талбай дээрээс нь тайрч авсан бөгөөд тэд дундаж хэмжээтэй өнгөлөг гацуурыг сонгожээ. Энэ тухай Женнифер Хадсон “Twitter”-тээ бичиж, гацуур сонгож, тайран авч буй зургуудаа байршуулсан байна. Мөн тэрээр “Гацуур мод гараар хөрөөдөхөд санаснаас нэлээн хатуу байсан ч өдрийг зугаатай өнгөрүүллээ” хэмээн бичжээ. Женнифер Хадсон сүүлийн үед "Black Nativity" гэх “Зул сар”-ын холбогдолтой мюзикл кинонд  ээжийн дүр бүтээхээр ажиллаж байгаа юм байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж