Нийслэлд АН ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Нийслэлд АН ялалт байгуулав

Улаанбаатар хотын зургаан дүүргийн 149 хэсгийн хороонд өнгөрсөн баасан, бямба гаригт дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин санал хураалт болж өнгөрлөө. Дүүргийн Сонгуулийн хороо хийгээд, намуудын ажиглагч нараар дамжуулан авсан мэдээллээр бол Ардчилсан нам Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт олонхи болж ялалт байгуулсан бол МАН-аас нэр дэвшигчид Чингэлтэй, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр олонхи болсон гэх мэдээлэл байна.  Үүгээр бол Ардчилсан нам нийслэлийн таван дүүрэгт ялалт байгуулж, МАН дөрвөн дүүрэгт олонхи болсон гэсэн үг. Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийхээр зар түгээгээд байна, тиймээс энэ үед албан ёсны мэдээлэл гарна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж