
зохиолч Марио Лопез дөрвөн жил үерхсэн найз бүсгүй Кортни Маззатайгаа
Мексикийн далайн эрэг дээр гэрлэжээ. Хосуудын романтик хуриманд тэдний
гэр бүлийнхэн, найз нөхөд нийлээд цөөн тооны зочид уригдсан байна. Мөн
хуримын ёслолын үеэр тэдний хоёр настай охин Жиа ээжийнхээ өмнө цэцэг
хаялан алхжээ. Марио Лопез өнгөрсөн жилийн шинэ жилийн үеэр найз бүсгүй
Кортни Маззадаа гэрлэх санал тавьсан бөгөөд тэд анх Бродвейн “A Chorus
Line” шоуг хамтран хөтлөх үеэрээ дотноссон байна. Марио Лопез үүнээс
өмнө Америкийн мисс, модель Эли Ландритай 2004 онд гэрлэж байсан ч тэд
ердөө хоёр долоо хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулжээ.
Б.Анхтуяа