Японы Тюо хотын 80 километр үргэлжлэх “Сасаго” нэртэй газар доорх өндөр хурдны замд өнөөдөр өглөө нуралт үүссэний улмаас зам дээр явж байсан тээврийн хэрэгслүүд осолдож, есөн хүн нурангинд дарагдан амиа алджээ. Осол болсон замыг хаасан бөгөөд хотын аврах ангийн албаны хүмүүсийн мэдээлснээр хурдны зам 50-60 метрийн гүнд доошоо нурсан байна. “NHK” телевизийн мэдээлснээр аврах албаныхан ослын газарт дахин шархадсан хүмүүс байгаа эсэхийг нягтлан шалгаж байгаа аж.
“Сасого” өндөр хурдны зам нь Японы Тюо хот буюу баруун хэсгийн хотуудыг нийслэл Токио болон Фүжи уултай холбодог хамгийн хөл хөдөлгөөн ихтэй зам аж. Цагдаа нар уг өндөр хурдны замд нуралт үүссэний шалтгааныг тодруулахаар хэргийн газар шалгалтыг одоогоор үргэлжлүүлж байгаа юм байна.
Э.АНХТУЯА