Таван аймаг Засаг даргатай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Таван аймаг Засаг даргатай болжээ

Орон нутгийн сонгууль болж, зарим хэсэгт дахин сонгууль явуулж үндсэндээ шувтарлаа. Одоо сонгуулийн дүн маргаангүй гарсан аймгуудад Засаг даргаа томилох ажил өрнөж байна.

Эхний байдлаар таван аймаг Засаг даргаар томилох хүмүүсээ Ерөнхий сайдтай зөвшилцөн томилуулсан байна. Б.Бадрааг Өмнөговь аймгийн, П.Ганхуягийг Дорноговь аймгийн Засаг даргаар улираан томилжээ. Мөн Баянхонгор амйгийн Засаг даргаар Д.Жаргалсайхан, Ховд аймгийн Засаг даргаар Д.Цэвээнравданг томилсон байна. Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Батсуурийг томилохыг дэмжээд байна.

Мөн Хөвсгөл, Дорнод аймгууд Засаг даргаар томилох хүнээ зөвшилцөхөөр ирүүлжээ. Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболд, Дорнодын Засаг даргаар М.Бадамсүрэнг дэвшүүлээд байгаа аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж