
Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас өгсөн “Нийтийн эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаа явуулахдаа байлдааны галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй” гэсэн үүрэг авсан атлаа албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, үүний улмаас дөрвөн иргэн нас барж, гурван хүний биед хүнд, хоёр хүний биед хүндэвтэр, нэг хүний биед хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэгт буруутай болохыг нь гурван шатны шүүхээс батласан билээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН