Ж.Отгонцагаан тав дахь удаагаа улиран сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

Ж.Отгонцагаан тав дахь удаагаа улиран сонгогдлоо

Өнгөрөгч бямба, ням гарагт Кувейт улсад болсон Азийн Спортын Сэтгүүлчдийн Холбооны (ASPU) сонгуулийн хуралд Монгол Улсаас Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Ж.Отгонцагаан, тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ЕНБД Б.Цагаанбаатар, сэтгүүлч Д.Батжаргал нарын дөрвөн төлөөлөгч оролцлоо. Азийн холбооны Ерөнхийлөгчөөр 22 жил ажилласан БНСУ-ын Пак Кап Чул ажлаа өгсөн бөгөөд шинэ удирдлагыг сонгосон юм. Тэрбээр хүндэт Ерөнхийлөгч болсон юм. Шинэ Ерөнхийлөгчөөр Кувейтийн Файсал Аль Канай, Ерөнхий нарийн бичгийн даргаар Аскари Ахмади нарыг сонгосон байна. Харин МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Отгонцагаан Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр 5 дахь удаагаа (1994 оноос хойш) улиран сонгогдлоо. Уг хуралд 25 орны төлөөлөгч оролцсон байна.

Эх сурвалж: www.olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж