“Саусгоби ресурсес”-ийн хэрэг мөрдөн байцаалтад байна

Хуучирсан мэдээ: 2012.12.03-нд нийтлэгдсэн

“Саусгоби ресурсес”-ийн хэрэг мөрдөн байцаалтад байна

Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын зүрхэнд шар ус хуруулаад удаж байгаа билээ. Харин жирийн иргэд авлига, хээл хахуультай тэмцэж болдог юм байна гэх итгэлийг төрүүлсэн юм. Одоогоор тус газрынхан хэд, хэдэн томоохон хэргийг прокурорын газарт шилжүүл­сэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцах, прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болох зэргээр эцэслэн шйдвэрлэгдсэн гэх хэрэг тун цөөхөн байгаа юм. Өнөөдрийн байдлаар төрийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан, хээл хахуулийн хэрэгт орооцолдсон байж болзошгүй гэх үндэс­лэлээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа томоохон хэргүүдийн талаар тус газрын албаны эх сурвалжаас зарим нэг зүйлийг тод­руулсан юм.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар одоогоор Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа Татварын ерөнхий газрын дарга Ж.Батбаяр, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн газрын экс дарга Б.Лхагваа нарын зургаан хүн мөн “Саусгоби Ресурсес”-ын ахлах зөвлөх Сара Армастронг, УБЕГ-ын дарга асан Л.Амарсанаа гэх мэт нэр нөлөө бүхий хүмүүсийн хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа аж. Эдгээр хэргүүд прокурорт тун удахгүй очих гэнэ. Ерөнхийдөө шийдэгдэхэд ойрхон байгаа хэмээн мэдээллээ. Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллээр ихээр гараад байгаа УИХ-ын гишүүн асан  Ц.Батбаярыг Нийслэлийн өмчийн газараас Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт одоогоор Авлигатай тэмцэх газарт ирээгүй байгаа аж.  Харин ирэх долоо хоногийн сүүлчээр зарим хэргийг прокурорт шилжүүлэх аж. Энэ үеэр хэвлэл мэдээллээр нээлттэй зарлахаар төлөвлөөд байгаа ажээ.
"Ц.Батбаярыг Нийслэлийн өмчийн газараас Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт одоогоор Авлигатай тэмцэх газарт ирээгүй байгаа аж"

Дээрх Авлигатай тэмцэх газарт шалгагдаад байгаа эрхмүүдийн талаар товчхон дурьдахад Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг хээл хахууль, авсан байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газарт, албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр Ул­сын мөрдөн байцаах газарт тус тус шалгаж байгаа. Ж.Батхуягийг арав гаруй аж ахуй нэгжийн татварын өрийн асуудлыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хөнгөлж, барагдуулсан гэж үзэн холбогдох хууль хяналтынхан шалгаж байгаа юм байна. Мөн Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын экс дарга Б.Лхагвааг тус газрын зөвлөлийн зургаан гишүүнтэй хуйвалдан нефть импортлогчдод оноосон тогтоолыг хүчингүй болгосон гэх шалтгаанаар шал­гаж байгаа ажээ. Тус хэрэгт доорх албан тушаалын хүмүүс хол­богдоод байгаа билээ. Үүнд ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэг­лэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нарын хүмүүс шалгагдаж байгаа аж. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан  Ж.Амарсанаад холбогдох хэрэгт Тагнуулын ерөнхий газар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж байгаа. Ж.Амарсанааг сонгуулийн үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, сонгогчдын нууцын зэрэглэлтэй баримтуудыг хууль бусаар ашигласан хэмээн шалгаж байна.

Шалгалт хийгээд байж болно хамгийн гол нь тэдний буруутай эсэхийг тогтоох л чухал байгаа юм одоогоор шалгагдаад байгаа эдгээр Эрхэм ихэнх нь албан тушаалаасаа зууралдсаар байгаа билээ.

Э.БАЯСГАЛАН

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж