
ШӨХТ газраас өнгөрсөн лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ “Нарантуул”, “Хархорин” захруу ороход 50 төгрөгний тасалбар олгож байгааг зогсоох шаардлагатайг онцолсон. Улмаар тус газраас арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн “Нарантуул” захруу ороход мөнгө төлдөг байдлыг зогсооно гэж мэдэгдсэн. Гэвч ШӨХТГ-аас өгсөн шаардлагыг тус захуудын удирдлагууд зөрчин мөнгө авсаар байгааг иргэд мэдээллээ.
М.ЭРДЭНЭБОЛД
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
