
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгой анхааруулж байна.
Өнөөдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна
цаг агаарын урьдчилсан төлөв:
4,6-нд зарим газраар, 5-нд баруун зүгийн нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4,6-нд зарим газраар, 5, 7-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Отгон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.