Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Конгрессийн байранд болж, бүх депутатууд ба сенаторууд ёслолд байлцав. Пенья Ньетогийн бүрэн эрхийн хугацаа 2018 оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол олон нийтийн эсэргүүцлийг дагууллаа. Оюутнууд парламентын районд жагсаал зохион байгуулав. Тэд цагдаагийнхантай мөргөлдөөн гаргаж, найман хүн шархаджээ. Нэг хүн амиа алдсан гэх мэдээлэл байгаа ч батлагдаагүй байна.
Пенья Ньето 1966 онд төржээ. Арав гаруй жилийн өмнөөс тэрээр Мехико мужийн захиргаанд ажиллаж байгаад 2005 онд мужийг толгойлох болсон байна. Энэ цагаар тэр муждаа нийгмийн салбаруудын олон төслийг хэрэгжүүлж чаджээ. Түүний Институционы хувьсгалт нам 1929 онд байгуулагдсанаас хойш төрийн эрхэнд байгаад эдийн засгийн хямралтай үеэр сөрөг хүчин болсон байв. Уг намыг авлигын уурхай гэж иргэд үздэг ч сонгуулиар тус намын төлөөлөгч олонхийн санал авчээ.