Нийслэлд боохой “зочилжээ”

Хуучирсан мэдээ: 2012.12.02-нд нийтлэгдсэн

Нийслэлд боохой “зочилжээ”

Өнөөдөр
13.00 цагийн үед нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт Богдхан уулын боохой
“зочилсон” байна. Тус дүүргийн “Хатантуул” хотхоны хашаа руу хээрийн
нохой орж харсан үзсэн хүмүүсийг айлгажээ. Сандарсан иргэд цагдаа
дуудаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хотхоныг хамгаалалтдаа
авсан байна.
 
Хот руу орж ирсэн боохойг Богдхан уулын Дархан
цаазат газрын хамгаалалтын албаныханд малын эмч нарын шийдвэр дор
хүлээлгэн өгөхөөр болжээ. Хээрийн боохой шалтгаангүйгээр олны хөлийн
газарт орж ирэхгүй. Галзуурсан байх магадлалтай хэмээн үзсэн байна. Хэл
мэдэхгүй хээрийн нохойг бодвол намнаж байж эрүүл эсэхийг нь тогтоож
Дархан цаазат газрын хамгаалалтын албанд хүлээлгэн өгөх эсэхийг шийдэх
биз ээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж