Автозамын голд байрлах байшинг буулгажээ

Хуучирсан мэдээ: 2012.12.02-нд нийтлэгдсэн

Автозамын голд байрлах байшинг буулгажээ

Авто замын яг голд байрлалтай таван давхар байшинг буулгасан тухай “The Guardian” сонинд мэдээлжээ. Хятадад саяхан баригдсан авто замын голд байрлах энэ байшин нэлээд алдартай юм. Нугас үржүүлэгч фермер Луо Баоген гэгч өөрийн эзэмшлийн энэ байшингаа буулгаж, газрыг чөлөөлөхөөс удаа дараа татгалзсан тул хотын удирдлагууд түүний байшинг тойруулан авто зам тавьжээ. “The Guardian” сонинд мэдээлснээр таван давхар энэ байшин хувийн хөрөнгийг албадан буулгадгийг эсэргүүцсэн тэмцлийн бэлгэдэл болж, алдаршсан тухай бичсэн байна. Өдгөө энэ байшинг буулгасан тухай яриа Facebook, Twitter гээд олон нийтийн сүлжээний халуун сэдэв болж буй гэнэ.

Фото: The Guardian

Луо Баогений байшин замын голд байх үед өдөр бүр хэвлэлийнхэн хөл тасрахгүй байсан тул тэр байшингаа буулгахыг зөвшөөрсөн аж. Гэхдээ 260 мянган юанийн нөхвөр авах юм байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж