Хятадын хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.долларт дөхжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.02-нд нийтлэгдсэн

Хятадын хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.долларт дөхжээ

Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн нэгдсэн комиссын ажлын хэсгийн хурал Улаанбаатарт болж, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарыг хөгжүүлэх зэрэг сэдвээр санал бодлоо солилцжээ.
Хятадын Худалдааны яамны Азийн хэлтсийн орлогч дарга Сүн Яоминий мэдээлснээр бол 2011 онд Монгол, Хятадын харилцаа стратегийн түншлэлийн шатанд дэвшсэнээс хойш хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа мөн шинэ шатанд гарсан байна. Хятадын гаалийн байгууллагын бүртгэлээр 2011 онд Хятад, Монголын худалдааны хэмжээ долоон тэрбум ам.доллар орчим болж, 2012 оны эхний 10 сарын байдлаар таван тэрбум 500 сая ам.долларт хүрчээ.  Хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжихийн хэрээр Хятадаас Монгол Улсад оруулж байгаа хөрөнгийн хэмжээ хоёр тэрбум ам.доллар орчим болсон байна. Мөн Монголын зарим аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулж, худалдаа, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, дэд бүтэц зэрэг салбарт хоёр орны хамтын ажиллагаа нэмэгдэж буйг тэмдэглэжээ.  

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж