Хуучирсан мэдээ: 2012.12.02-нд нийтлэгдсэн

Японы бүтээгдэхүүн үйлдвэрлэл өнгөрсөн аравдугаар сард жилийн дундажтай харьцуулахад хамгийн их ашиг орлого олжээ. Энэ нь дэлхийн гуравдагч том эдийн засгийн хямрал богино настай байж болох юм гэх дохиог өгч байна. Японы Худалдааны сайд “Өнгөрсөн аравдугаар сарын бүтээгдэхүүн өмнөх сарынхаас 1.8 хувиар өссөн” хэмээн Токиогоос мэдээлжээ. Блүүмбергээс 23 эдийн засагчийн дүгнэлтийг нэгтгээд, хоёр хувийн уналттай байна гэх дундаж тооцооллыг Блүүмбергээс гаргасан байна.

Европ дахь зарлагын таналт, Хятадтай зөрчилтэй байсан зэрэг нь экспортод сөргөөр нөлөөлж, машин худалдан авалтад татаас олгохоо больсонтой холбоотойгоор худалдан авагчдын эрэлт буурсан зэраг шалтгаанаар Японы эдийн засаг хямралд ороод байсан билээ. Дэлхийн хоёр том эдийн засаг болох Хятад, АНУ-ын байдал сэргэж байгаа явдал нь Японы эдийн засгийн уналтад эерэг нөлөө үзүүлж магадгүй байна.

Уг мэдээлэл гарахаас өмнө Токиогийн Meiji Yasuda амь даатгалын компанийн ахлах эдийн засагч Юүичи Кодама “2013 оны эхний улирал гэхэд Японы эдийн засаг дахин сэргэх төлөвтэй байна. Америкийн эдийн засаг тогтвортой байгаагийн дээр Хятадын эдийн засаг энэ улиралд сэргэх нь тодорхой болсон нь Японы экспортод сайнаар нөлөөлнө” гэжээ. 

Блүүмбергээс гаргасан тоон үзүүлэлтээс харахад өнгөрсөн гурван сарын хугацаанд Японы иений ам.доллартай харьцах ханш дөрвөн хувиар сулраад байсан билээ. Энэ нь Азийн хамгийн их гүйлгээтэй 11 вальюттай харьцуулахад хамгийн өндөр хувь байсан юм. Өнгөрсөн долоо хоног хүртэлх долоон сарын хугацаанд 82.84-тэй байсан иений ам.доллартай харьцах ханш Токиогийн цагаар  9:12 цагт  82.12 болж буурсан байна.

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж