
Мөн МАН-ын төлөөллийн гишүүд ирэх долоо хоногт бүлэгтэй болж магадгүй байна. УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болжээ.
ДОХ-оос сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж амжилгүй ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг өнгөрөөсөн УИХ ирэх долоо хоногт энэ хуульд “салхи” оруулах нь.
Д.ОЮУН