Монголын ширээний теннисний холбооны үндэсний лигийн долоо дахь удаагийн тэмцээн өнгөрөгч баасан гаригт эхэллээ. Тэмцээн холимог багийн системээр үргэлжилж буй бөгөөд шилдэг найман багийн 50 гаруй тамирчин оролцож байна. Багууд хоёр тойрог өрсөлдөж, нийлбэр дүнгээр эхний дөрвөн байрт шалгарсан багууд хагас шигшээ, шигшээд тоглох эрхээ авах юм.
Лигийн тэмцээнд өрсөлдөж буй найман багийн танилцуулбал, “АПУ-Фрутта”, “Төмөрт Транс”, “Өег”, “Time out”, “Баянзүрх”, “Бласт”, “Хасу Мегаватт”, “Петровис” гэсэн багууд оролцож байна. Лигийн тэмцээний тоглолтууд долоо хоног бүрийн баасан, ням гаригт “Оч” клубт болох аж.
Өнгөрсөн баасан гаригт лигийн эхний тоглолтууд болж, “АПУ-Фрутта” баг “Петровис”-ийг 6:3, “Төмөр Транс” 5:4-өөр “Баянзүрх” багийг хожжээ. Мөн “Өег” 5:4-өөр “Бласт”-ыг, “Хасу Мегаватт” 6:3 харьцаатай “Time out” багийг буулган авч, анхны хожлоо авсан байна.
Т.МАША