Үндсэн хуулийн шинэ төслийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.12.02-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн шинэ төслийг эсэргүүцэв

Египетийн Үндсэн хуулийн шинэ төсөл тус улсад эсэргүүцлийн давалгаа, харин гадаад орнуудад зовинол төрүүлж байна. Герман зэрэг зарим орнууд Египетийн ерөнхийлөгчид хандан яаруу шийдвэр гаргахгүй байхыг уриалав.
 
Шариатын хуульд үндэслэсэн Үндсэн хуулийн шинэ төслийг эсэргүүцсэн египетчүүд Каир хотын гудамжинд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Эх сурвалжуудын мэдээллээр Тахрирын талбайд 15 мянга гаруй хүн цугласан байна. Олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ Александрия хотод ч мөн болжээ.

Египетийн шилжилтийн үеийн үзэл баримтлалаар 2012 оны арванхоёрдугаар сард бүх нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулийн төлөө санал авна. Үүний өмнө хуулийн төслийг ерөнхийлөгч Мухаммед Мурси бататган гарын үсгээ зурах юм.

Египетэд өрнөж буй хэрэг явдалд зовинож буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ тус орны удирдлагад хандан шинэ Үндсэн хуулийг батлахад яарсан шийдвэр гаргахгүй байхыг Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) уриалжээ. Шинэ Үндсэн хуулийн эцсийн  найруулгад ардчилсан эрх, иргэний чөлөөт байдлыг зааж өгнө хэмээн найдаж буйгаа сайд хэлжээ.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Нави Пиллай Үндсэн хуульд Египетийн ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлснийг шүүмжилж байна. Хатагтай Пиллайн хэлснээр шинэ хууль нь хүний эрхийн олон улсын хэм хэмжээг зөрчин Мухаммед Мурсийг шүүх засаглалд захирагдахгүй болгож байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж