Ард түмний хайртай дуучин бол ар халхын цуутай дууч Б.Баяр агсан билээ. Харин түүний үргэлжлэл болсон амин хайртай хүү Б.Хонгор аавыгаа дууриасан шаггүй сайн дуучин гэдгээ олон уран бүтээлээрээ нотлоод авсан. Нэгэн үе арван найман нас минь надаас бүү холдооч хэмээн уйнгалуулан дуулж олон охидын зүрхийг булиглуулж хайрын эзнээр тодорч байсан түүнийг урлагийнхан бие жижиг ч бэлчээр нь том эр гэдэг. Тэгвэл энэ намар билэгт сайн өдөр “Скай ресорт” цанын баазын захирал, MSC-ийн нууц ноёдын нэг ноён Батсуурийн амин хайртай ууган охин Б.Анир хэмээх эгэл даруу, энхрий бүсгүйтэй хуримаа хийж гал голомтоо бадраасан билээ. Хайр хайраа олсон хосууд хамтдаа Тайваньд суралцаж байгаад өдгөө өрх тусгаарлаад эх орондоо амьдраад буй. Тэгвэл сайхан хосууд МУГЖ Ж.Алтанцэцэгийн гавьяатын найранд хүндэт зочидын нэг болж ирсэн бөгөөд тун удахгүй шинэ хүнээ өлгийдөн авахаар зэхээд байгаа аж. Үргэлж инээмсэглэж явдаг хосууд маань энэ өдөр ч гэсэн тун ч их аз жаргалтай харагдсан юм.