”Арсенал” хожигдож, ”Сити” тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.02-нд нийтлэгдсэн

”Арсенал” хожигдож, ”Сити” тэнцлээ

Хоёр тоглолт дараалан тэнцээ аваад байсан Арсенал 15-р тойрогт талбай
дээрээ Суонси Ситиг хүлээн авч тоголлоо. Талбайн эзэд энэ өдөр Франц
залуу О.Жируг сэлгээнд суулган оронд нь Жервиньог гараанд гаргажээ.
Хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөх тун дөхөж байсан ч энэ улиралд
гайхалтай сайн формтой байгаа Мичу 88 дахь минутад Л.Мурын дамжуулалтаар
тооны харьцааг 1:0 болгожээ. Харин шүүгчийн мэдлийн сунгасан цагт
Женкинсон бүдүүлэг алдааг гарган Мичу хаалгачын эсрэг ганцаараа гарч
гоолдон тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Арсенал ийнхүү 21 оноотой 10-р
байранд яваа бол Суонси 23 оноотой 7-р байранд бичигдэж байна.
Өнгөрсөн жилийн аварга Манчэстэр Сити өөрсдийн талбай дээрээ Эвэртонг
хүлээн авч 1:1-н харьцаатай тэнцэж Манчэстэр Юнайтэдээс 3 оноогоор
тасарлаа. М.Феллайни 33 дахь минутад салхийг нээсэн ч Аргентин довтлогч
К.Тевез торгуулын цохилтоор тоглолтын тэнцээний болон эцсийн гоолыг
оруулжээ.

Фулхам клубын хувьд өнгөрсөн тойрогт Чэлситэй тэнцсэн бол энэ удаад
Тоттенхэмыг дийлсэнгүй. Ж.Дефо дубль хийсэн бол Сандро нэг гоолыг
нэмэрлэжээ. Харин хүснэгтийн сүүлийн хагаст бичигдэж явсан Ливэрпүүл
Энфильд цэнгэлдэх хүрээлэндээ Соутхэмптоныг 43 дахь минутад Д.Аггерын
оруулсан ганц гоолоор хожлоо. Тэд ийнхүү 19 оноотой хүснэгтийн 11-р
байранд бичигдэж байна.

15-р тойргийн үр дүн:

Уэст Хэм 3:1 Чэлси
Арсенал 0:2 Суонси Сити
Фулхам 0:3 Тоттенхэм
Ливэрпүүл 1:0 Соутхэмптон
Манчэстэр Сити 1:1 Эвэртон
КПР 1:1 Астон Вилла
Уэст Бромвич 0:1 Стоук Сити
Рийдин 3:4 Манчэстэр Юнайтэд

Эх сурвалж: www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж