
Хэрвээ ийм өндөр татвар авах юм бол хоёр том төсөл санхүүжүүлэх гэж байгаагаа зогсоох болно гэж “Fortescue” мэдэгдсэн байна. Тус компани баруун Австралид хоёр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд нэг нь есөн тэрбум, нөгөө нь зургаан тэрбум ам.долларын санхүүжилт шаардаж байгаа. Уг хоёр төслийн нэг болох “Solomon Hub”-ыг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй уурхайн төсөл гэж “Fortescue” өмнө нь мэдэгдэж байсан юм. “Fortescue” компанийн хэсгийг нь Хятадын төрийн өмчийн уул уурхайн компани эзэмшдэг бөгөөд зардлаа нөхөхөөс нь өмнө ашгийн татвар авах гэж байгаа нь тус компанийг өрөө төлж ашигтай ажиллахыг хүнд байдалд оруулах болно гэж үзэж байна.
Татвар нэмэх тухай засгийн газрын алхам нь тус улсын хөгжлийн хөдөлгүүр гэж тооцогддог уул уурхайн компаниудын ууртай дуу хоолой, эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Уурхайчид татварын үзүүлэх нөлөөг хэтрүүлж тооцож байна. Зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ өссөн учраас эцсийн дүндээ уурхайн компаниудын олж байгаа ашиг буурахгүй гэж тус улсын сангийн сайд Wayne Swan ярьсан байна.
Т.Бадрах