Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Гадаад харилцааны яамны удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрөгч баасан гаригт Батлан хамгаалах яамны харьяа “Энхийн төлөө цогцолбор”-т боллоо. Зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Гадаад харилцааны сайд Л.Болд Шинэчлэлийн гэсэн тодотголтой Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яамны хувьд ГХЯ-ны бодлого нь нэн түрүүнд иргэд рүүгээ хандсан, иргэдийнхээ төлөө байх ёстойг онцлохын зэрэгцээ монгол хүн бүрийг улс орноо төлөөлж буй элчин сайд байх учиртайг сануулж, өнөөгийн ертөнцөд асар их чухал үүрэг гүйцэтгэж байгаа ардын дипломатийг дэмжих шаардлагатайг тэмдэглэв.
Зөвлөгөөний үеэр Шинэчлэлийн Засгийн газраас гадаад бодлогын чиглэлээр баримтлах бодлого, хэрэгжүүлэх ажил, гадаад харилцааны салбарын эрх зүйн шинэчлэл, АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурлын бэлтгэл ажил зэрэг сэдвээр илтгэл тавин хэлэлцэв.

Зөвлөгөөнд яамны удирдлага, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нар, Сайдын зөвлөх, газрын захирал, дэд захирал, зөвлөх болон яамны харьяа байгууллагын удирдлага оролцлоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.