Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn