
Хан-Уул дүүргийн хувьд 35 мандаттай, үүнээс 23 төлөөлөгч нь хорооноос, 12 нь намын жагсаалтаар тус бүр сонгогдох ёстой. Сонгогчдын саналын хувь хүрсэн хэсгийн хорооны мэдээллийг нэгтгэхэд 12 мандатын долоо нь Ардчилсан нам, гурав нь МАН-д, хоёр нь МАХН-д тус бүр ногдож байгаа. Харин энэ удаагийн дахин санал хураалтаар үлдэж байгаа мандатыг аль нам авах нь тодорхой болох ёстой юм.
Г.ДАРЬ