Хорт бодис алдагдан 71 хүн хордов

Хуучирсан мэдээ: 2012.12.01-нд нийтлэгдсэн

Хорт бодис алдагдан 71 хүн хордов

АНУ-ын Нью-Жерси мужийн Глостер хотын Паулсборо дүүрэгт өчигдөр  “Делавэр” гол дээгүүр тавьсан гүүр нуран долоон автомашин осолдсов. Гэтэл энэхүү долоон машины дөрөв нь “хлорт винил” гэх химийн маш хортой бодис тээвэрлэж явсан аж. Глостер хотын цагдаа, аврах багийнхан ослын газарт шуурхай ажилласан боловч “хлорт винил” их хэмжээгээр алдагджээ. Глостер хотын албаныхны мэдээлснээр ослын улмаас 82 мянган кг химийн бодис алдагдсан байна. Мөн албаныхан хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гүүрийн ойролцоох дүүргүүдэд хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоон, ард иргэдэд хаалга, цонхоо битүүлэн, гадагш гарахгүй байхыг анхааруулжээ. Хэдийгээр албаныхан ослын дараа шаардлагатай арга хэмжээг шуурхай авсан ч “Underwood-Memorial” эмнэлэгт л гэхэд хорт бодисонд хордсон 71 хүн хүргэгдэн ирсэн байна. Хордсон хүмүүсээс 68 нь эмчилгээ хийлгэн  эмнэлгээс гарсан бөгөөд одоогоор гурван хүний биеийн байдал тотворгүй байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж