Нэрт жүжигчин Уилл Смит эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар Хавайн хоёр дахь том арал болох Мауид амарч байна. Уилл Смит “Зул сар”-аас өмнө хэсэг хугацаанд гэр бүлийнхнийхээ хамтаар халуун оронд амарч, ажлын ачаалал, стрессээ тайлахаар шийдсэн нь энэ аж. Түүний эхнэр Жада серфингээр хичээллэх маш их дуртай гэнэ. Өдгөө 41 настай Жада Пинкетт Смит өчигдөр серфингийн спортод гайгүй авъяастай гэдгээ гайхуулж, далайн эргээр охин Уиллоугийнхаа хамтаар серфинг хийсэн байна. Уилл Смитийн охин Уиллоу арал дээр амарч байх хугацаандаа серфинг заалгасан бөгөөд ээжээсээ дутахгүй авъяастай гэдгээ энэ үеэр харуулаад амжжээ.
Сүүлийн үед Уиллоу Смит үсээ хусуулсныг ээж нь зөвшөөрсөн эсэх тухай маргаан дэгдэж байсан. Харин үүний хариуд Жада үсээ хусах эсэх нь охиных нь хүсэл, сонирхол бөгөөд тэрээр ээжийн хувиар охиныхоо гаргасан шийдвэрийг хүндэтгэх ёстой гэсэн тайлбар өгсөн юм.
Б.АНХТУЯА