Словенд эсэргүүцлийн жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.01-нд нийтлэгдсэн

Словенд эсэргүүцлийн жагсаал болжээ

Словен улсын нийслэлд өчигдөр олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ. Европын холбооны Словен улсын ард иргэд Засгийн газрын төсвийг танахыг эсэргүүцэж, авлига хээл хахууль газар авсныг сануулынхын тулд ийнхүү жагссан байна. Словений Засгийн газрын ордоны гадаа өчигдөр таван мянга орчим хүнц цуглан Ерөнхийлөгч Данило Тюрк болон экс Ерөнхий сайд Борут Пахор нарыг “хулгайч” хэмээн хашгиралдаж байжээ.

Жагсагчид болон цагдаа нарын хооронл мөргөлдөөн үүсч цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, бороохой ашиглан хүмүүсийг турхирч, өдөөн хатгасан хэмээн олон тооны эсэргүүцэгчийг баривчилжээ. Мөргөлдөөний үеэр арав гаруй цагдаагийн ажилтан гэмтэж, бэртсэн байна. Европын холбооны 17 оронд өнгөрсөн 2009 оноос нүүрлэсэн эдийн засгийн хямралд Словен улс ч ихээр өртжээ. Словений Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд төсвөө танах шийдвэр гаргасан нь ард иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байгаа аж. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж