Дуучин Жессика Симпсоныг охиндоо дүү төрүүлж өгөх гэж буй тухай дуулиан гараад удаагүй байхад түүнийг удахгүй охиныхоо аав Эрик Жонсонтой гэрлэх гэсэн яриа тархаад байна.
Энэ тухай Жессика Симпсоны ойрын эх сурвалж шинэ жилээс өмнө энэ сардаа багтааж хурим хийхээр төлөвлөж буй тухай ярьсан байна. ”Жессика Симпсон хоёр дахь хүүхдээ төрөхөөс өмнө Эриктэй гэрлэхийг хүсч байгаа. Гэхдээ тэрээр том гэдэстэй хуримын даашинз өмсөхийг хүсэхгүй байгаа учраас гэрлэлтээ яаравчлахыг хүсч байгаа. Гэхдээ Эрикийн хувьд гэрлэлтээ яаравчлахгүй байгаа бөгөөд ирэх жилийн хоёр юм уу гуравдугаар сараас хуримаа хийхийг хүсч байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.
Б.АНХТУЯА