Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.01-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна, уг хуралдаанд Чингис бондын талаар мэдээлэл хийх аж. Хуралдаан дууссаны дараа энэ талаарх мэдээллийг холбогдох яамдын сайд сэтгүүлчдэд хийхээр төлөвлөжээ.  Мөн албан бус мэдээллээр Засгийн газрын энэ өдрийн хуралдаанаар зарим нэг томилгоо хийгдэж болзошгүй байна. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дэд даргад хамтарсан Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдын алба хашиж байсан Б.Ариунсанг томилж мэдэх гэнэ. Тагнуулын ерөнхий газар нь тэргүүн дэд дарга, дэд дарга хоёр орон тоотой бөгөөд одоогоор дэд даргынх нь суудал эзгүй юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж