
нийт ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдрийг жил
бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд
ХДХВ-ын тархалтыг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх
чиглэлээр бүхий л арга хэмжээг зохион байгуулдаг юм. Монгол Улсын хувьд
дээрх өдрийг “Хамтдаа сэргийлье! Таны сонголт – Бидний ирээдүй” урианд
дор тэмдэглэж байна. Тиймээс ХДХВ-ын халдвараас өөрийгөө болон дотны
хүнээ сэргийлэх хамгийн эхний алхам бол вирусын халдвар аваагүй гэдгээ
баталгаажуулах явдал. ХДХВ-ын шинжилгээг Халдварт өвчин судлалын
үндэсний төвийн “Улаан тууз” эмнэлэгт үнэ төлбөргүй хийж байгаа тул та
бүхнийг шинжилгээнд хамрагдахыг уриалж байгаа юм.
Монгол Улсад
ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд оношлогдож байжээ. Энэ оны
арваннэгдүгээр сарын байдлаар гаргасан дүн мэдээгээр ХДХВ, ДОХ-ын нийт
121 тохиолдол албан ёсоор бүртгэгджээ. Харин энэ өвчний улмаас 17 иргэн
нас барсан байна. Нийт халдвар авсан иргэдийн 80 хувь нь эрэгтэй бол 20
хувь нь эмэгтэй аж.
Г.ДАРЬ