Холливудын нэрт жүжигчин Риз Уизерспун ээж болоод удаагүй байгаа ч уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрбээр хоёр сартай бяцхан хүүгээ орхиод ээлжит киноны зураг авалтаар Беверли Хиллз дэх “Bouchon” зоогийн газарт шинэ уран бүтээлийн хамтрагчидтайгаа уулзахаар явж байгаад папараццичдын дуранд өртсөн байна. Жүжигчин бүсгүй шинэ киноны талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх тухайгаа Twitter-тээ бичжээ.
Дашрамд дуулгахад, Риз Уизерспуны хөл хүнд байхдаа тоглосон “Devil’s Knot” кино нь ирэх онд нээлтээ хийх аж. Тэрээр том гэдэстэй болохоосоо өмнө зураг авалтад орсон гэнэ. Тэрхүү киноны нээлтийн тов одоогоор тодорхойгүй байна.
Э.АНХТУЯА