АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Герберт Уоркер Буш Техас мужийн Хьюстон дэх “Методист” эмнэлэгт хэвтжээ. Өдгөө 88 настай экс-ерөнхийлөгч багтраа өвчний улмаас бие нь чилээрхсэн байна. Түүний биеийн байдал харьцангуй сайжирсан ч энэ долоо хоногийг дуустал эмчилгээ хийлгэх шаардлагатай тухай эмч нар мэдэгджээ.
Зарим эх сурвалжууд “Том” Бушийн ханиад нь хүндэрч, хатгаа болсон хэмээн мэдээлсэн байна. Тэрээр 1989-1993 оны хооронд АНУ-ын засгийн эрхийг барьж байсан бөгөөд түүний ууган хүү Жорж Буш мөн АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан билээ.

Б.АНХТУЯА