
АНУ-ын сенатын олон улсын харилцааны хороо Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах СДЗХ-3 гэрээг батлах анхны хэлэлцүүлэгээ хийлээ. Хэлэлцүүлэгт Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Батлан хамгаалахын саэйд Роберт Гейтс, Штабын дарга нарын товчооны тэргүүн Майкл Маллен нарын Засгийн газрын гурван том тушаалтан оролцжээ. Үг хэлсэн хүмүүс гэрээг нэн даруй батлахыг уриаллаа. Гэрээ байгуулахаар хүчин чармайлт гаргасан нь Москва, Вашингтон хоёрын итгэлцлийг нэмэгдүүлсэн гэж Хиллари Клинтон хэлэв. Оростой харилцаагаа бэхжүүлэх нь Хойд Солонгос ба Ирантай ажиллахад нэмэртэйг тэрээр онцолжээ. Роберт Гейтс хэлэхдээ энэ гэрээний тусламжтайгаар цөмийн зэвсгийг тараахгүй байх чиглэлээр стратегийн тогтвортой байдлыг өгч байна гэжээ.Энэ гэрээг Америкийн цэргийнхэн дэмжиж байна гэдгийг Маллен хэллээ. Сенатын хорооны дарга Жон Керри энэ гэрээ нь хоёр орны харилцааг бэхжүүлэх анхны алхам. Энэ чиглэлээр хоёр ерөнхийлөгч зөв чиглэлтэй байгааг тэмдэглэжээ. “Хэрэв бид энэ гэрээг батлахгүй бол цөмийн зэвсгийг тараахгүй байхаар АНУ-ын гаргаж байгаа хүчин зүтэл талаар болно” гэж тэр анхаарууллаа. Сенатын төлөөлөгчийн хэлснээр гэрээг батлах ажиллагаа энэ зун магадгүй намар болтол үргэлжлэх бололтой. Сенатын хорооны хэлэлцүүлэг дуусаны дараа гэрээг батлахаар санал хураалтад оруулах юм. Сенат уг гэрээг батлахад 100 сенаторын 67 хүний санал хангалттай. Сенатын олонх ардчилсан намын гишүүд 57 хүн байгаа. Харин гэрээг батлахын тулд тэр нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд занал учруулахгүй гэдгийг бүрэн тогтоох хэрэгтэй гэж Бүгд найрамдах намын жигүүрийн лидер Митч Макконнелл үзэж байгаа юм.
Дараагийн хоёр дахь хэлэлцүүлэгт гадаад бодлогын ахмадын төлөөлөгч Жеймс Бейкер оролцоно. Энэ сарын 25-нд гэрээний гурав дахь хэлэлцүүлэг явагдах юм.