
Баянгол дүүргийн хувьд 23 хэсгийн хороонд 57 мянган сонгогч саналаа өгөх ёстойгоос 16.00 цагт нэгтгэсэн мэдээллээр 11600 сонгогч саналаа өгчээ. Тодруулж хэлбэл, сонгогчдын 20.3 хувь нь саналаа өгсөн гэж хэлж болох аж. Чингэлтэй дүүргийн хувьд 11405 сонгогч мөн дээрх цагт саналаа өгсөн байгаа нь 19.6 хувь нь дахин сонгуульд оролцсон хэмээн тодорхойлж болохоор байна. Тус дүүргийн 22 хэсгийн хороонд 58 сонгогч саналаа өгөх ёстойгоос ийм дүнтэй байна. Санал хураалт хуульд зааснаар 22.00 цагт өндөрлөх ёстой.
Г.ДАРЬ