Крис, Рианна нар “Rolex”-оор ижилсэв

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Крис, Рианна нар “Rolex”-оор ижилсэв

Хөгжмийн ертөнцийн хамгийн дуулиантай хосууд байсан Рианна, Крис Браун нарыг эргэн нийлэх гэж байгаа гэх “шум” улам бүр дэгдлээ. Шар хэвлэлүүд, фенүүдийнх нь дунд хэдийнэ “газар авсан” энэ яриаг дэврээж, Instagram дахь нэгэн зураг өдгөө анхаарлын төвд байгаа гэнэ.

Рианна “Rolex”-ийн алтан цаг зүүсэн зургаа Instagram-д оруулсан бол Крис Браун ч яг үүнтэй зэрэгцэн Twitter хуудсандаа алтан “Rolex”-оор бугуйгаа чимсэн гэрэл зураг оруулсан байжээ.

Хосууд үнэхээр эргээд нийлсэн юм болов уу.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж