СХД-ийн Ардчилсан нам, МАХН хамтран 2012-2016 оны хооронд дүүргээ хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээг өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ны өдөр үйлдсэн юм байна. Тус хоёр нам нэгдсэнээр дүүргийн хөгжлийн асуудлыг хамтдаа шийдвэрлэх, хамтарч удирдаж, дүүргийн шинэчлэлийг хамтран хийхээр төлөвлөжээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнд Ардчилсан нам, МАХН гэсэн хоёр томоохон улс төрийн хүчин нэгдсэнээр СХД-т олонх болж магадгүй байдалтай байна гэх хүмүүс олон байгаа юм. Энэ сарын 21-нд болсон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал хураалтын дүнд СХД-ийн Ардчилсан нам хамгийн олон суудал авсан гэсэн мэдээлэл байгаа ч тус дүүргийн зарим хороонд өнөөдөр санал хурааж байгаа юм. Ардчилсан нам олонх болж чадвал МАХН-тай хамтран дүүргийнхээ иргэдийн дунд тулгамдаж ирсэн олон асуудалд цэг тавьж, мөрийн хөтөлбөртөө тусгасан шинчлэлийн олон ажил СХД-т хийгдэнэ гэдгийг гэрээг үзэглэгчид онцоллоо.
Ш.ЧИМЭГ