Кино ертөнцийн дур булаам бүсгүйчүүдийн нэг жүжигчин Жессика Билл өнгөрсөн лхагва гаригт Америкийн “TBC” телевизийн "Conan" ток шоунд оролцжээ. Тэрээр удахгүй нээлтээ хийх гэж байгаа "Playing for Keeps" нэртэй шинэ киноныхоо талаар ярилцсан байна. “7th Heaven" буюу “Тэнгэрлэг нэгэн гэр бүл” киногоор Монголын үзэгчдийн танил болсон үзэсгэлэнт бүсгүй шоунд оролцохдоо гоёмсог улаан даашинзаар гангарчээ. Тэрбээр эршүүд залуухан бүсгүйн дүрийг “Playing for Keeps"-т бүтээж байгаа талаараа сонирхуулсан байна.
Түүний мэдээлснээр уг кинонд Жессикагаас гадна Жерард Батлер, Ума Турман, Кэтрин Зета-Жонс, Деннис Куэйд нарын нэртэй жүжигчид мөн тоглож байгаа гэнэ. Италийн нэрт найруулагч Габриэле Муччиногийн найруулсан уг кино ирэх сарын долоонд албан ёсоор нээлтээ хийх аж.
Э.АНХТУЯА