Америкийн программ хангамж, үйлдвэрлэлийн тэргүүлэгч “Microsoft” корпораци ирэх оны нэгдүгээр сараас “Surface Pro” шинэ таблетаа худалдаанд гаргах гэнэ. Энэхүү таблет нь өнгөрсөн сард худалдаанд гарсан өмнөх загвар “Surface” таблеттай ерөнхийдөө төстэй ч илүү сайжруулсан хувилбар юм байна. “Surface Pro” таблет нь 10.6 инчийн дэлгэцтэй, “Windows 8” үйлдлийн системтэй, “Intel Core i5” бичил процессортой юм байна. Мөн дижитал үзэг ашиглаж болох мэдрэгч бүхий дэлгэцтэйгээс гадна гар ч ашиглаж боломжтой аж. Гэхдээ “Surface Pro” таблет өмнөх загвараасаа ялимгүй хүнд бөгөөд таван мм-ээр зузаан юм байна. “Microsoft” корпорацийн зүгээс “Surface Pro” таблетаа 64 гегабайтын багтаамжтайг нь 899 ам.доллараар, 128 гегабайтыг нь 999 ам.доллараар худалдаанд гаргах гэнэ.
Б.Анхтуяа